Түрээсийн гэрээ байгуулахдаа анхаарах зүйл

Түрээсийн гэрээ байгуулахдаа анхаар зүйлс

1. Гэрээг сунгах хүсэлт

- Түрээслэгч гэрээг сунгах хүсэлт гаргах эрхээ зөвхөн нэг удаа хэрэгжүүлэх боломжтой бөгөөд сунгасан түрээсийн хугацаа 2 жил.

- Түрээслүүлэгч нь тухайн байшинд бодитоор оршин суухаар ​​төлөвлөж байгаа тохиолдолд сунгалтаас татгалзаж болно.(Орон сууцны түрээсийн хамгаалалтын тухай хуулийн 6-3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үзнэ үү)

2. Бүтэн болон сарын түрээсийн байрны барьцааны нэмэгдэл

- Нэмэгдэх нэхэмжлэл нь түрээс эсвэл барьцааны 5% -иас хэтрэхгүй байх ёстой.

3. Барьцааны мөнгөний хэмжээг өөрчлөх тохиолдолд зайлшгүй баталгаат огноо дээр тамгаа дарна.

- Бүтэн олон сарын түрээсийн мэдэгдэл (2021оны 6-р сарын 1-ний өдрийн гэрээнээс хэрэгжинэ)

- Орон сууц хөлслөх гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор бүтэн болон сараар түрээслэхээ мэдэгдэх үүрэгтэй (зөрчилд торгууль ногдуулна)

4. Тухайн хүн, эрх мэдлийн зэрэглэл, зуучилсан объектын баталгаа болон тайлбар бичиг, хувийн үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн хувийн мэдээллийг шалгах

- Иргэний үнэмлэх, бүртгэгдсэн байдлын гэрчилгээ гэх мэт хувийн болон хууль ёсны түрээс ба түрээслэсэн эрхийн бичийг шалгах.

- Төлөөлөгчтэй гэрээ байгуулах үед итгэмжлэл болон төлөөлөгчийн үнэмлэхийг шалгасаны дараа түрээслүүлэгч рүү залгаж, аль болох түрээслүүлэгчийн данс руу мөнгө шилжүүлэх

- Брокерын объектыг шалгах, тайлбарт орхигдсон зүйл байгаа эсэх, зуучлалын хураамжийг шалгасны дараа гарын үсэг зурна

- Брокерын оффисын бүртгэлийг шалгах (http://land.gwanak.go.kr), зөвхөн үл хөдлөх хөрөнгийн тусгай зөвшөөрөлтэй хүмүүс брокерийн үйл ажиллагаа явуулах боломжтой (зуучлагчийн туслагч зуучлалын үйлдэл хийх нь хууль бус)

5. Төрөл бүрийн албан ёсны баримт бичгийг лавлагаа

- Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл, байгууламж болон газрын бүртгэл тооцоо, газар ашиглалтын төлөвлөгөөний баталгаа гэх мэт.

6. Байрны байдалд сэв гэмтэл байгаа эсэхийг шалгах (одоогийн түрээслэгчтэй шууд холбоо барих)

- Хэрэглээний болон бохир ус, халаалт, цонхны хүрээ эсвэл веранда орчимд ус гоожих, ус дуслах гэх мэт.

7. Шийдвэрлэх хүч, нэн тэргүүнд эргэн төлөх эрхийн эзэмшил

- Оршин суугчийн бүртгэл (нүүлгэн шилжүүлэлтийн мэдэгдэл) болон батлагдсан огноог хүлээн авч, түрээсийн орон сууц эзэмшил ба иргэний бүртгэл нь түрээсийн хугацааны турш үргэлжлэн хадгалах.

- Бүртгэлийн мэдээлэллийн гэрчилгээ, төлөгдөөгүй улсын татвар, олон айлын дан сууцын хувьд батлагдсан огнооны байдлыг шалгаж, баталгаажуулсан зээлдүүлэгчтэй мөнгөн дүнгээс хамаарч гэрээ байгуулах эсэхийг шийднэ.

8. Түрээсийн бүртгэлийн захиалга авах өргөдөл

- Түрээсийн гэрээ дуусгавар болсон ч барьцааг буцаан олгоогүй тохиолдолд түрээслэгч нь түрээслүүлэгчийн зөвшөөрөл гүйгээр түрээсийн байрны байршлыг харьяалах шүүхээс түрээсийн бүртгэлийн захирамж авч, бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг баталгаажуулна. Нүүн шилжиж байж нэн түрүүнд эргэн төлөлтийн давуу эрхээ хадгалаж чадах ба энэ үед түрээс эрхийн бүртгэлийн захирамжийн талаарх зардлыг түрээслэгчээс гаргуулж болно.

9. Холбогдох байгууллагуудын холбоо барих утас

- Сөүл хотын бүтэн ба хагас түрээсийн барьцааны мөнгөн тусламжийг дэмжих төв (бүтэн ба хагас түрээсийн зөвлөгөө өгөх, маргаан зөрчилийг зохицуулах гэх мэт) ☎ 02-2133-1200~8

- Сөүл хотын иргэдийн хууль зүйн зөвлөгөө (захиалга хийсний дараа зөвлөгөө авах боломжтой) 02-2133-7880 мөн ☎120

- Солонгосын хууль зүйн тусламжийн цогцолбор ☎132

- Гуанак-гү дүүргийн хууль бус зуучлал хийсэн үйлдлийг мэдэгдэх төв ☎02-879-6611~3

Түрээсийн гэрээ байгуулсаны дараа хэрэгтэй мэдээлэл

1. Сарын түрээсийн орлогын суутгалын танилцуулга

- Иргэний бүртгэлийн хуулбар, түрээсийн гэрээний хуулбар болон түрээслэгчид сарын татварыг төлсөн гэсэн нотлох баримт бүрдүүлж өгвөл орлогын шимтгэл төлөгдөх боломжтой.

2. Шилжин ирсэний дараа дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэл ирсэн тохиолдолд

- Ногдол ашиг хүссэн хугацаан дотор түрээслэгч нь түрээсийн гэрээ /баталгаажсан огноотой гэрээ/хуулбар, иргэний бүртгэлийн хуулбар, барьцааны үлдэгдэл мөнгөний бондын тооцооны бичиг хавсарган, дуудлага худалдааны шүүхэд эрхийн мэдэгдэл болон ногдол авах хүсэлтийн өргөдөлийг өгнө.

3. 「Орон сууцны түрээсийн хамгаалалтын тухай хууль」Бага хэмжээний түрээслэгчдийн нэн тэргүүнд төлөх төлбөрийн хэмжээ

Хэрэгжүүлсэн өдөр

Хэрэгжүүлсэн бүс

Урьтаж өр төлөх хамрагч (Барьцаа)

Хамгийн түрүүнд өр төлөх мөнгөн дүн(хамгийн эхдээ)

01. 01. 2014.

Сөүл хот

95сая воноос доош

32сая вон

31. 03. 2016.

Сөүл хот

100сая воноос доош

34сая вон

18. 09. 2018.

Сөүл хот

110сая воноос доош

37сая вон

11. 05. 2021.

Сөүл хот

150сая воноос доош

50сая вон

21. 02. 2023.

Сөүл хот

165сая воноос доош

55сая вон

- Стандарт: Хамгийн үндсэн ипотекийн зээлийг тогтоосон огноо

- Түрээслэгчийн үүрэг: зүй зохистой гэрээ, нүүж ирсэн мэдэгдэл, батлагдсан огноо, гэрээ байгуулагчийн оршин суугаа газар (эзэмшил)

4. Далд сунгалт г.м

- Түрээслүүлэгч нь 6 сараас 2 сарын өмнөх хүртэл, харин түрээслэгч нь 2 сарын өмнө өөрчлөн дахин гэрээг хийх хүсэлтэй байгаагаа мэдэгдэхгүй бол өмнөхтэй адил нөхцөлөөр гэрээ автоматаар сунгагдана.

- Сунгагдсан түрээсийн үргэлжлэх хугацаа нь 2 жил бөгөөд түрээслэгч нь гэрээгээ хэдийд ч цуцлах боломжтой бөгөөд түрээслүүлэгч нь зөвхөн түрээслэгчтэй тохиролцсоны үндсэн дээр гэрээг цуцалж болно.

5. Гэрээг сунгах хүсэлт

- Түрээслэгч гэрээг сунгах хүсэлт гаргах эрхээ зөвхөн нэг удаа хэрэгжүүлэх боломжтой бөгөөд сунгасан түрээсийн үргэлжлэх хугацаа 2 жил байна.

- Түрээслүүлэгч нь тухайн байшинд бодитоор оршин суухаар ​​төлөвлөж байгаа тохиолдолд сунгалтаас татгалзаж болно(Орон сууцны түрээсийн хамгаалалтын тухай хуулийн 6-3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үзнэ үү)

6. Түрээсийн төлбөр ба барьцааг өсгөх нэхэмжлэл

- Өсгөх нэхэмжлэл нь түрээсийн төлбөр эсвэл барьцааны төлбөрийн 5 хувийн мөнгөн дүнг илүү гаргаж чадахгүй, нэмэгдүүлснээс хойш 1 жилийн дотор өсгөх нэхэмжлэл гаргах боломжгүй.

7. Холбогдох байгууллагуудын холбоо барих утас

- Сөүл хотын бүтэн болон сарын түрээсийн барьцааг дэмжих төв (түрээсийн зөвлөгөө, маргаан зуучлал гэх мэт)☎ 02-2133-1200~8

- Сөүл хотын иргэдийн хууль зүйн зөвлөгөө (захиалга өгсөний дараа зөвлөгөө авах боломжтой) 02-2133-7880 мөн ☎120

- Солонгосын хууль зүйн туслалцааны цогцолбор ☎132

- Гуанак-гү дүүргийн хууль бус зуучлалын мэдэгдэл өгөх төв ☎02-879-6611~3

- Сарын түрээсийн орлогын суутгалд хамрагдах гарын авлага Улсын татварын алба ☎ 126

Хариуцсан хэлтэс: Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн хэлтэс

Утас : 02-879-6612

Сүүлийн шинэчлэл : 2023-11-24